Тариаланчдыг өнөөдрөөс эхлэн хоёр өдөр вакцинжуулна

Үйл явдал

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.

Тариаланчид өнөөдөр, маргааш буюу 3-р сарын 26,27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдаарай.

Вакцинд хамрагдах хуваарь:

03 дугаар сарын 26

Өвөрхангай аймаг           10:00

Дорнод аймаг                   10:30

Булган аймаг                     11:00

Завхан, Архангай аймаг  11:30

Сэлэнгэ, Дархан-Уул       12:00

Сэлэнгэ аймаг                   13:00-17:00

03 дугаар сарын 27

Төв аймаг                            09:00

Сүхбаатар, Увс аймаг       11:00

Хөвсгөл, Хэнтий аймаг     12:00

Хэнтий болон бусад          13:00-16:00

Орон нутагт байгаа тариаланчдаа 4 дүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.