ОХУ, Энэтхэг, БНХАУ-аас вакцин авч 4-р сард дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

Үйл явдал

Монгол Улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүс нутагтаа Сингапур улсын дараагаар хоёрдугаарт явж байна. Харин дэлхийд 17 дугаарт байгаа юм.


Дэлхий дахинд цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнээс сэргийлэх ганц гарц нь вакцинжуулах юм. Манай улс дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийхээр ажиллаж байна. ОХУ-аас 300,000 тунг тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа юм. Түүнчлэн БНХАУ-аас 900,000 орчим тунг авна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 300,000 орчим нь ирэх тооцоотой байгаа юм. Мөн Япон улсын Засгийн газартай КОВАКС хөтөлбөрийг наашлуулах талаар ярилцаж байгаа гэдгийг Засгийн газраас мэдэгдлээ.