Ковид-19-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо.
Шадар сайд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг олж тогтоох багийн хамт олныг хурд, шийдэл, үр дүнг чухалчлан, мэргэжлийн байгууллагуудын хоорондын ажлын уялдааг сайжруулж шуурхай арга хэмжээ авч ажиллахыг санууллаа.