Их чармайлт гаргалгүй ЖИНГЭЭ ХАЯХ хялбар арга замууд

Зөвлөмж

Илүүдэл жин хаяхад ихээхэн зүтгэл чармайлт хэрэгтэй байдагийг бид бүгдээрээ мэднэ.

Гүнзгий амьсгалах


Гүнзгий амьсгалснаар таны кортисол түвшнийг бууруулдаг. Энэ гормон нь жин нэмэх, стрессийг зохицуулдаг юм. Амьсгалах үеийн хүчилтөрөгчөө нэмэгдүүлснээр таны бодисын солилцоо сайжирна. Та энгийнээсээ илүү хурдан амьсгал гаргавал төдий чинээ нүүрсхүчлийн диоксид биеэсээ арилгаж чадна.

Өглөөний цайндаа илүү их ногоо хэрэглэх

Өглөөний хоол нь бидэнд хэрэгтэй өдрийн хэрэгцээний 25 хувийг эзэлдэг. Оюун ухаан, биеийн хүчний эрчийг хангадаг өдрийн хамгийн чухал хоол юм. Зохиолч Жүди Коуцски нэг сарын туршид өдөр бүрийг ногоогоор эхлүүлэхэд гайхалтай үр дүн харуулсан гэнэ. Цатгалан мэдрэмж төрүүлж, өдөр, оройн хоолноос авах калорийн хэмжээг бууруулснаас гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулсан гэсэн үзүүлэлт гарчээ.

Цэх шулуун суух


Цэх шулуун сууснаар таны бие дэх кортисолын түвшинг бууруулж, бодсноос тань илүү эрч хүч шаардсан мэт өдөр тутмын энгийн хэвшил гэж ойлгож болно.

Халуун ногоотой хоол идэх


Халуун ногоотой хоол нь бие дэх өөх тосыг хайлуулах үйл явцыг түргэсгэдэг капсайцин элемент агуулдаг. Тийм болохоор биеийн өөхөн эд эсийг устгах процессыг өдөөдөг юм. Мөн бодисын солилцоог 20 хувь сайжруулдаг.

Илүүдэл өөх тосыг цаасан сальфеткаар шингээж авах


Та шарсан хуурсан тос ихтэй хоолноос буцдаггүй бол ядаж цаасан сальфеткаар калорийг нь хасч болно. Ингэснээр дуртай хоолоо бага калоритайгаар идэж болно гэсэн үг юм.

Толины өмнө идэх


Энэ нь бага идэхэд нөлөөлдөг батлагдсан арга юм. Өдрийн хоолоо идэж байхдаа өөрийнхөө өмнө толь тавиад ам руу хийж буй хазалт бүрээ анзаарах нь таныг их идэхээс сэргийлнэ.

Шатаар өгсөх

Цахилгаан шатны оронд шатаар өгсөх арга нь бага эрч хүчээр үр дүнд хүргэнэ. Өдөрт ердөө хоёр давхар өгсөхөд жилд 2.7 кг хассан үр дүнг Шинэ Мехокогийн их сургууль тогтоосон гэнэ. 6 давхар өгсөхөд 7.7 кг хасч чадна.

Удаан идэх

Удаан зажлах үед таны тархи хоолондоо сэтгэл хангалуун байгаа дохиог авч байдаг. Ингэснээр их идэхээс сэргийлж калори бууруулдаг байна.

Хүлээж байхдаа зогсох


Автобус ирэхийг хүлээхдээ зогсож байгаарай. Энэ үед та сууж байснаасаа илүү цагт 50 калори хаясан байх болно.

Алхах


Алхалт нь жин хасах хамгийн төгс дасгал юм. Та удаан алхахад цагт 255 калори шатаана, харин хурдтай бол 391 калори цагт хаяна. Хэрэв та эрүүл мэнддээ илүү хөрөнгө оруулалт хийе гэвэл автобус, автомашин зэрэг унаанд суухаас зайлсхийгээрэй.

Сунгалт хийх


Уян хатан байх нь ямар ч биеийн дасгал хөдөлгөөн хийх боломж олгодог. Илүү уян хатан байх тусам дасгал хөдөлгөөн хийхдээ бага бэртэнэ. Йог бол хамгийн шилдэг сонголт. Эрүүл мэндэд тустай байхаас гадна калоири шатаана.

Жижиг таваг хэрэглэх


Жижиг тавганд хоолоор дүүргээд идэх нь таны тархинд цадсан мэдрэмж төрүүлэх зальжин арга юм.

Хоол бүрийнхээ өмнө хоёр стакан ус уух


Мэргэжилтнүүд зөвлөхдөө хоёр стакан ус уух нь их идэхгүй байхад тустай гэнэ. Цатгалан мэдрэмж төрснөөр та бага иднэ гэсэн үг юм.

Халуун шүршүүрт орох


Халуун шүршүүр нь 30 минут алхсантай тэнцэх калорийг шатаасан байдаг гэж судлаачид тогтоожээ.

 

Эх сурвалж: Bright Side