Элэг бол цэвэршүүлэгч. Тоос сорогч л гэсэн үг. Хүний биеийн хамгийн том цул эрхтэн, элэг амьдралын тань туршид хэдэн тэрбум үүрэг гүйцэтгэдэг, эдгээрээс хамгийн гол нь цусны эргэлтээс хорыг шүүдэг ажиллагаа юм.
Бидний залгиураар орсон бүх зүйл боловсруулалтын явцад элгээр дамжин шүүгддэг. Элэг нь химийн элементүүд, шим тэжээл, эм, согтууруулах ундаа болон цусан дахь бусад хорыг биеэр эргэлдэхээс өмнө шүүдэг.
Хэрэв элэг энэ үйл ажиллагаагаа хийж чадахгүй бол хүний бие хороор дүүрнэ.
Согтууруулах төрлийн ундаа
Мэдээж үүнд гайхах зүйлгүй. Согтууруулах ундаа нь элэгний эрүүл зөөлөн эдийг гэмтээж улмаар үхэлд хүргэх эсвэл элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай болдог.
Үүнээс үүдэлтэй элэг муудах нь зөвхөн нэг шөнийн дотор үүсэхгүй. Жонс Хопкинсын Анагаахын хэлж байгаагаар архи хэтрүүлэн уудаг хүмүүсийн үе шат олон жил үргэлжилж эцэст нь элэгний эд эсийн дотор талд өөхөн давхарга үүсэх, үрэвсэх байдлаар муудна. Эцэст нь хатуурал болж хувирна. Өөрөөр хэлбэл тоос сорогчны хоолой бөглөрсөнтэй адилхан юм. Үүний улмаас цус чөлөөтэй эргэлдэж чадахгүй болно.
Согтууруулах ундаа хэтрүүлэн уудаг хүний элэг өдөр өдрөөр аажим өөхжиж, эцэст нь хэвийн үйл ажиллагаагүй болдог.
Харин уухаа зогсоовол өөхжсөн элэг нь өөрөө аажмаар алга болж уусдаг сайн талтай юм байна.
Хийжүүлсэн болон бусад сахараар амталсан ундаанууд
Сахаржуулсан ундаанууд нь элэгний өөхлөлтөд нөлөөлдөг. Их хэмжээний сахар, өндөр агууламжтай фруктоз бүхий эрдэнэшишийн сироп нь элгэнд шууд өөх болr хувирдаг. Илүүдэл өөх элэгний эд эсэд хадгалагддагийг архины бус элэгний өөхлөлтийн өвчин гэж нэрлэдэг байна.
Байнгын хийжүүлсэн ундаа уух нь цусны сахар нэмэгдэх, таргалалт, зүрхний өвчин, зөнөх өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болно.
Кофе
Кофе үнэндээ таны элгэнд сайн байж болох юм. Энгийн кофенд ногоон цайнд байх антиоксидант агуулагддаг. Кофе нь элэгний хавдраас хамгаалж болно гэж судалгаагаар харагдсан. Гэхдээ өдөрт хоёр аягаас хэтрүүлэхгүй хэрэглэсэн үед элэгний хавдрын эрсдлийг 43 хувь бууруулдаг талаар эрүүл мэндийн сэтгүүлд бичжээ.
Харин та кофег өглөөд уувал хийжүүлсэн ундаа ууж байгаа мэт хортой болно.
Иймд та элгээ хамгаалъя л гэвэл сахаржуулсан ундаанаас татгалзах хэрэгтэй.
Эх сурвалж: MSN