Ковидын дараа цус бүлэгнэхээс сэргийлэхийн тулд өдөрт 2-2.5 литр шингэн тогтмол уухыг зөвлөж байна

Зөвлөмж

Ковид 19 халдвараар өвдсөн болоод өвдөөд эдгэрсэн хүмүүст цус өтгөрөлт явагдаж, бичил судасны хануудыг гэмтээх тохиолдол их байдаг байна. Үүнээс үүдэн хүний биеийн эд эрхтэн цусан хангамжаар дутагдах, судас бөглөрөх тохиолдол их гарч байгааг эмч хэллээ. Гэхдээ иргэд дур мэдэн цус шингэлэх эм бэлдмэл их хэмжээгээр хэрэглэх нь түүнээс ч илүү хор нөлөөтэйг сануулж байна.

Хүний биеийн цус өтгөрч зуурамтгай чанар нэмэгдэж эхэлснээр нойрмоглох, бие сульдах, хурдан ядрах эхний шинж тэмдгүүд илэрдэг байна. Харин хүндрэл нь амьсгал давчдах, зүрх дэлсэх шинж тэмдгээр явагддаг  гэдгийг хэллээ. Гэхдээ иргэд дур мэдэн эм бэлдмэл ууж, дусал тариа хийлгэх гэхээс илүүтэй хамгийн энгийн арга нь халуун бүлээн шингэн зүйл ууж, хөдөлгөөн хийх гэдгийг эмч зөвлөж байна.

Ковидын дараа цус бүлэгнэхээс сэргийлэхийн тулд өдөрт 2-2.5 литр шингэн тогтмол уухыг зөвлөж байна

Цус өтгөрснөөр хараа муудах, толгой өвдөх, толгой эргэх, цочромтгой болох зэрэг шинж тэмдгүүд илрэхээс гадна архаг хэлбэрийн өтгөрөлт нь олон төрлийн өвчний эх үүсвэр болдог байна. Тэр дундаа архаг суурь өвчтэй хүмүүст хүндрэл хурдан хугацаанд явагддаг тул дур мэдэн цус шингэлэх эм бэлдмэл огт хэрэглэж болохгүйг санууллаа.