Мана 4, норов 7 тангууд эсийн түвшинд дархлаа сэргээдэг тул халдварын эхэн үед хэрэглэх хэрэгтэй

Зөвлөмж

Манай улсад коронавируст халдварын тархалт маш өндөр хувьтай хэвээр байна. Нийт халдварын 90 гаруй хувийг мутацид орсон Омикрон хувилбар эзэлж байгаа юм. Омикрон хувилбарын гол шинж тэмдэг нь хоолой өвдөх, бие зарайх, бугшуулж ханилгах байдлаар илэрдэг. Хэрвээ ийм шинж тэмдэг байвал амьсгалын замын өвчлөлийн эсрэг уламжлалт тан хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

Ковид-19 халдварын эсрэг уламжлалт анагаах ухааны дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.Халдвараас сэргийлэх түвшинд арга хэмжээ авахаас гадна, халдвар авсны дараа эмчлэх эмчи

лгээний тан бэлдмэл зөвлөхөөс гадна, давхар сэргээн засах эмчилгээг хийж байна. Мөн халдвараар өвдөөд эдгэрсэн иргэд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах хэрэгтэй тул уламжлалт анагаах ухааны эмчилгээ өндөр үр дүнтэй байгааг хэллээ. Ковид-19 халдварын альфа, дельта, омикрон хувилбаруудаар өвдсөн бол халдварын эхэн үед нь тан уух хэрэгтэйг хэлж байна. Харин хүндэрсэн хойно хэрэглэх нь төдийлөн үр дүн үзүүлэхгүйг онцоллоо.

Халдвараар өвдсөн хүмүүс ууж идэж байгаа зүйлдээ онцгой анхаарахыг эмч зөвлөж байна. Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг хүчтэй гэмтээж хоолой өвдөхөөс эхэлж байгаа тул хүйтэн ус, ундаа хэрэглэхгүй байхыг санууллаа. Аль болох халуун хоол, унд хэрэглэхээс гадна уламжлалт анагаах ухааны хоолойн өвчин намдаах тан хэрэглэх нь ач тустайг хэллээ.

Хаврын эхэн сар удахгүй гарах гэж байгаатай холбоотой халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед дархлаа дэмжих арга хэмжээг сайтар авч, хөгшид хүүхдүүдэд витамин хэрэглүүлэхийг зөвлөлөө.

Мөн ковидын дараах сэргээн засах эмчилгээг эдгэрсний дараа цаг алдалгүй хийлгэх нь чухал гэдгийг хэлж байна. Өвдсөн иргэдэд цус өтгөрөн шинж тэмдэг нийтлэг илэрч байгаа үед хануур хийлгэж муу цусыг гадагшлуулах эмчилгээ үр дүнтэй байгааг онцоллоо.

ШУУД ҮЗЭХ