Эрүүл мэндийн 14 төрлийн үйлчилгээг "E-Mongolia"-аас авах боломжтой

Зөвлөмж

Эрүүл мэндийн салбар дахь ачааллыг бууруулах, иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор зарим үйлчилгээг цахимд шилжүүллээ. Ингэснээр заавал эрүүл мэндийн байгууллагад биеэр ирэх шаардлагагүй болж байгаа юм. Мөн тухайн иргэний биеийн байдал, өвчний түүх цэргийг цахим картанд байршуулна. Ингэснээр аль ч эмнэлэгт өвчний түүхээ цахим байдлаар харуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна.  

Эрүүл мэндийн байгууллагын ачааллын багагүй хувийг бичиг цаастай холбоотой үйлчилгээ эзэлдэг. Эмчээр гарын үсэг зуруулах, лист авах, тодорхойлолт авах, үзлэгийн цаг авах зэрэгт заавал өөрийн биеэр очих шаардлагатай болдог байсан. Тэгвэл эдгээрээс гадна 14 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн байна. 

Архаг суурь өвчтэй, эрүүл мэндийн үйлчилгээ тогтмол авах шаардлагатай хүмүүсийн хувьд хэдэн хуудас зузаан өвчний түүх барьж явдаг. Тэгвэл хувь хүний өвчний түүхийг цахим шилжүүлснээр иргэн бүр өөрийн хүссэн эмнэлэгтээ цахим хэлбрээр эрүүл мэндийн мэдээллээ харуулах боломж бүрдлээ. ААН-үүд шаардагддаг төрөөс олгох тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлийг цахимжуулаад байна.

Эдгээр хугацаа шаарддаг, материал хүлээн авах, хурлаар орох зэрэг 7-8 алхмуудтай ажил цахимжуулснаар магадлал итгэмжлэл хүссэн бол материал нь аль шатандаа явааг харах боломжтой.

Цахимжуулснаар төрийн байгууллагуудад хувь хүний оролцоог бууруулах, авлигаас ангид байх боломж бүрдэж байгааг салбар яамнаас хэлж байна.