Зүрх судасны өвчин үүсэх хоёр эрсдэлт хүчин зүйл бий гэж үздэг. Засагдаж болох болон засагддаггүй. Засагддаггүй гэдэгт удамшил болон хүйс, нас орно. Учир нь эрэгтэй хүн 55-аас доош насанд, эмэгтэй хүн 60-аас доош насанд ар гэрт нь зүрхний шигдээс болон тархины харвалтаар нас барж байсан бол тэр нь удамших магадлалтай гэсэн үг юм.
Үүнээс гадна эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол энэ төрлийн өвчнөөр өвдөх магадлал нь өндөр гэж үздэг. Мөн нас ахих тусам зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл өндөрсдөг. Засагдаж болох эрсдэлт хүчин зүйл гэдэгт: таргалалт, хөдөлгөөний хомсдол, өөх тосны алдагдал, тамхидалт, чихрийн шижин орно. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх боломжтой.
Зүрхний шигдээсээр жилд 800 гаруй нас баралт бүртгэгддэг ба зүрхний шигдээсийн 5 тохиолдол тутмын 4 нь гэртээ байхад болдог нь судалгаагаар тогтоогджээ.
Эх суварлж: Интехмед эмнэлэг