Ковид-19!!! Дасгал хөдөлгөөн эрсдлийг бууруулдаг уу?

Зөвлөмж
АНУ-д явуулсан судалгаагаар долоо хоногт 150 минут дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс байнгын идэвхгүй хүмүүстэй харьцуулахад нас барах тохиолдол 50 хувь бага байгааг тогтоожээ.
Шинэ судалгаагаар бие бялдрын идэвхгүй хүмүүс илүү эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлтэй байгаа нь харагдсан байна. Энэ нь өндөр настан, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэснээс бусад шалтгаантай харьцуулахад идэвхгүй байдал нь илүү эрсдэлд оруулж байна гэжээ.

Цар тахал эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн ажилтнууд халдвар авсан өвчтнүүдээс дасгал хөдөлгөөн хэр хийдэг байсан талаар асуумж асуун мэдээлэл цуглуулж тэдгээрийг гурван ангилалд хуваажээ.

1. Ямар ч идэвхгүй (долоо хоногт 10 минутаас хэтрэхгүй)
2. Дунд зэргийн идэвхтэй (долоо хоногт 11 минутаас 149 мин хүртэл)
3. Идэвх өндөртэй буюу (долоо хоногт 150 минутаас их)

Мэдээллийн дагуу долоо хоногт дорж хаяж 150 мин дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийг идэвхгүй бүлгийнхэнтэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол нь хоёр дахин бага байсан гэнэ.

Судалгаанд 2020 оны 1 сараас 10-р сар хүртэлх хугацаанд 50 мянга гаруй хүнээс асуумж бөглүүлсөн мэдээллийг ашиглажээ.

Эх сурвалж: gavi.org