Вирусийн гаралтай бүх төрлийн өвчнүүдийн эсрэг тэмцэхийн тулд бид дархлааны системээ сайжруулах хэрэгтэй. Судалгаагаар коронавирус нь бүх насны хүмүүст халдварладаг нь тодорхой болсон. Иймд хүн бүр дархлааны системээ дэмжиж, өөрийгөө хамгаалах хэд хэдэн алхмыг мөрдөх хэрэгтэй.
Дархлааны системээ хүчтэй байлгах нэг ч эм, бэлдмэл гэж байхгүй. Иймд эрүүл амьдралын хэв маяг нь бидний дархлааг сайжруулахад тусална.
1. Дасгал хөдөлгөөн
Эрүүл амьдралын хэв маягийн эхний алхам бол дасгал юм. Дасгал хөдөлгөөн хийх хамгийн хялбар арга бол алхалт. Суумал хэв маяг нь хүмүүсийг залхуу болгож дархлааны системийг сулруулдаг. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, долоо хоногт гурван удаа дасгал хөдөлгөөн хийх нь зүрхний хэмийг хурдасгаж, дархлааг сайжруулдаг.
Байнга дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн цусны цагаан эс нь бусадтай харьцуулахад илүү эрүүл байдаг. Дасгал хөдөлгөөний үеэр ялгардаг Эндорфин гормон нь тархины эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, тайван унтах, санаа зовинол, стрессийг бууруулдаг.
2. Шим тэжээл
Эрүүл, зөв шим тэжээл нь дархлааны систем сайн ажиллахад чухал үүрэгтэй. Хоосон калори бүхий хоол нь жин нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдварын эсрэг тэмцэх биеийг сулруулдаг. Илүүдэл жин нь мөн дархлааны системийг дарангуйлдаг юм.
Аль болох согтууруулах зүйлс, чихэрлэг хүнсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хар ногоон, улаан, шар, жүрж жимс, ногоо нь антиоксидантаар баялаг байдаг.
Мөн наранцэцгийн үр, улаан чинжүү, хар шоколад, нэрс, ногоон цай, цагаан гаа, турмерик нь антиоксидант, витамины агууламж өндөртэй учир дархлааны системийг дэмждэг.
3. Тогтмол унтаж амрах
Сайн унтаж амрах нь дархлааны системийг сайжруулахад чухал үүрэгтэй. Дутуу нойртой байх нь өдрийн туршид хүнийг ядрааж, бие нь өвчин, вируст эмзэг болгодог. Удаан хугацаанд нойр муутай явах нь таргалалт, чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг.
Өдөр бүр дор хаяж 7 цаг унтах нь халдварт өвчинд өртөхгүй байхад чухал хамгаалалт болдог.
4. Стресс менежмент
Та аль болох стресстэхгүй байх хэрэгтэй. Стрессийн гормон болох кортисол, адреналин нь удаан хугацаанд ялгарснаар дархлааны системийг сулруулдаг. Улмаар зүрхний өвчин, цусны даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн асуудалд хүргэдэг. Иймд стресстэхгүй байх арга замыг олох хэрэгтэй. Бусад хүнтэй харилцаа сайтай байхад ч нөлөөлнө.
5. Ариун цэвэр
Хувийн ариун цэвэртээ анхаарал хандуулах нь их чухал. Ариун цэвэрч байснаар таны дархлааны систем нөөцөө вирус, микробын эсрэг дэмий зарцуулахаас зайлсхийнэ. Гар, амаа зөв угааж цэвэрлэх хэрэгтэй. Гараа дорж хаяж 20 сек савандаж угаах, ам орчмоо цэвэрлэх нь коронавирусийг саармагжуулна.
Энгийн урьдчилан сэргийлэх алхмуудыг мөрдснөөр микбро таны биед орохоос бид хамгаалж чадна.
6. Тамхи татахгүй байх
Хэрэв та вируст өртөхгүй байх хүчтэй дархлаатай байя гэвэл тамхи татах, согтууруулах зүйлс хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг муу зуршлуудыг хаях хэрэгтэй. Байнгын тамхи татах нь уушгийг гэмтээж, дархлааны системийг сулруулдаг.
Ковид-19 нь амьсгалын замын цочмог халдварт өвчний синдром юм. Вируснууд нь генетикийн материал, хэд хэдэн уургуудаас бүрдсэн биет юм.
Коронавирусний тархалт нь өвчтэй хүн ханиах, амьсгалын замаар гадагшилсэн шингэн дуслууд цацагдах үед тархдаг. Энэ ни бидний ам, хамар, нүд, нүүрэнд хүрэх үед халдварладаг.
Эх сурвалж: WhoCareHealth