ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.21/ Наран ургах, шингэх 08:33-17:34

Зурхай

2022.01.21, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 19. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ХӨХ НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.21, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.33-17.34

Үс засуулбал бодийн төрөл олох.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд Сайн ерөөлт.

Мэнгэ: Есөн улаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Хишиг даллага авахуулах.

Ямар үйлд харш, муу: Бэр гадагш өгөх.

Суудал: Төмөр

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Мод таслах, тангараг тасрах, ан гөрөө хийх, хулгай дээрэм дарах, зүүн зүг хэрэг бүтээхээр явах.

Ямар үйлд харш, муу болох: Хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх.

Одны тохиол

Түлэх: Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага   

Болохуй өдөр - Бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн Баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уйлвал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.