Кайли Женнер, Травис Скотт нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Photo credit: IG kyliejenner

Энтертэйнмент

Өнгөрсөн 9-р сард реппер Травис Скотт, шоу од Кайли Женнер нар хоёр дахь хүүхдээ хүлээн авах гэж байгаа талаар мэдэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн Ням гарагт Кайли өөрийн инстаграмаар дамжуулан амаржсан гэдгээ зарлалаа. Тэрээр том охин Сторми бяцхан гараас барьсан хар цагаан зургийг нийтлэж, 2-2-22 хэмээн цэнхэр зүрхэн тэмдэг тавьсан байжээ. Травис Скотт болон түүний гэр бүлийн гишүүд доор нь баяр хүргэсэн сэтгэгдлүүд үлдээсэн байна.