Испанийн зураач, графикч, барималч Пабло Пикассогийн “Герника” нэртэй бүтээл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байранд эргэн иржээ.
Пикассогийн бүтээлийг жилийн өмнө Аюулгүйн зөвлөлийн байрнаас авч, эзэнд нь буцааж өгөөд байжээ.
Тэгвэл Пикассогийн ханын бүтээлийг эзэнд нь сэргээн засварлуулахаар буцаасан нь эргээд байрандаа ирсэн байна. Одоогоос хэдэн долоо хоногийн өмнө Нельсон Рокфеллер Аюулгүйн зөвлөлд Пикассогийн бүтээлийг эргүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш энэхүү санаачлагад нь талархлаа илэрхийлсэн байна. Рокфеллерын гэр бүлийнхэн “Герника” бүтээлийг ирээдүйд түүхэн эд өлгийн зүйлсийн Үндэсний санд хандивлах болно гэдгээ мэдэгджээ.