Зурхай

2020.05.07, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 15. ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2020.05.07, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 5.24-20.13

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.