Европын орнуудад эсрэгээр цар тахлын дэгдэлт буурч байгаа учраас хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж байна.
Францад ирэх 3-р сараас эхлэн цар тахлын үеийн хатуу дүрэм журмаа үе шаттайгаар сулруулахаар төлөвлөж байна.
Ирэх сараас эхлэн Францад кафе, ресторан, кинотеатр зэрэгт зайлшгүй амны хаалт зүүх шаардлагагүй болно. Гэхдээ вакцины паспортоо үзүүлэн үйлчлүүлэх ёстой юм. Түүнчлэн лхагва гарагаас эхлэн Францад 3 сарын дараа шөнийн клубууд нээгджээ. Нидерландад баасан гараг буюу өнөөдрөөс эхлэн шөнийн клубуудын ажиллах цагийн хуваарь үдшийн 22 цаг байсан нь 01 цаг болж сунаж байна. Улмаар 7 хоногийн дараанаас цагийн хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах гэнэ. Тэгвэл энэ хооронд Англи улсад 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь Шотланд, Уэльс, Умард Ирландад хүүхдэд вакцин хийж эхлээд байжээ.