ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.10.06/ Наран ургах, шингэх 06:58-18:23

Зурхай

2022.10.06, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 11. НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.10.06, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.58-18.23

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.