ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.10.07/ Наран ургах, шингэх 06:59-18:21

Зурхай

2022.10.07, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 12. НАМРЫН ДУНД САРЫН ШАРАГЧИН ТАХИА САР. ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.10.07, Баасан гараг

Наран ургах шингэх: 06.59-18.21

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.