ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.12.25/ Наран ургах, шингэх 08:42-17:05

Зурхай

2023.12.25, ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.12.25, ДАВАА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.42-17.05

Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.

Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.

Үс засуулбал төгс жаргалан болно.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.