ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.12.31/ Наран ургах, шингэх 08:42-17:11

Зурхай

2023.12.31, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.12.31, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.42-17.11

Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.

Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сайн ханьтай учирна.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Авахуй өдөр - эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Төрсөн хүн баялаг, олон үгт омог ихт, муу санаат болох. Өвдвөл 8 хоногт эс үхвээс 10 хонож эдгэнэ. Замд гарвал олз олох сайн. Хулгайч дорно зүгээс ирсэн 1-2 хүн авч өөр зуураа тэмцэлдэж нэг нь эзэнд нь өгмүй. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох. Зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох. Нохой уливал галзуурах. Хэрээ гуаглавал ураг садан эндэх. Тагнай загатнавал хэн нэгний үхснийг сонсох. Бие татвал гэнэт зочин ирэх. Хөл татвал үхэл болохыг үзэх.