ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.19/ Наран ургах, шингэх 08:32-17:35

Зурхай

2024.01.19, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 9 | ӨВЛИЙН СҮҮЛ ХӨХӨГЧИН ҮХЭР САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР 

Аргын тооллын: 2024.01.19, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 08.32-17.35

Шинийн есөнд замд гарах, худалдаа арилжаа тэргүүтэн амирлангуй хийгээд хатуу үйлд сайн.

Боолыг шүтүүлэх, бэр ба үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.