ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.01.20/ Наран ургах, шингэх 08:31-17:37

Зурхай

2024.01.20, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ӨВЛИЙН СҮҮЛ ХӨХӨГЧИН ҮХЭР САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2024.01.20, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.31-17.37

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.