2024.03.08, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 28 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2024.03.08, БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 07.21-18.45
Шинийн хорин найманд өглөгийн түллэг, эрхшээх үйлд сайн.
Үхэгсэд ба бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.