ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.03.09/ Наран ургах, шингэх 07:19-18:46

Зурхай

2024.03.09, БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 29 | ХАВРЫН ЭХЭН УЛААН БАР САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2024.03.09, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 07.19-18.46

Шинийн хорин есөнд дайсныг номхотгох, бугийг дарах тэргүүтэн хатуу үйлд сайн. Боолыг шүтүүлэх, бэр хийгээд үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал сүлд тэнэж одно.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.