2024.11.16 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ӨВЛИЙН ЭХЭН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2024.11.16 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.02-17.12
Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.
Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.
Үс засуулбал өвчин ирнэ.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.