2026.04.01 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Наран ургах шингэх: 06:29-19:23
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.
Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Өвчин ирнэ /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.