2026.04.02 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР
Наран ургах шингэх: 06:27-19:24
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.
Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал:
Өвчин ирнэ /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Шүтэн барилдлага:
Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх. Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй, алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.