ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.04.03/ Наран ургах, шингэх 06:25-19:28

Зурхай

2026.04.03 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Наран ургах шингэх: 06:25-19:28

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.

Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.

Үс засуулбал:

Өнгө зүс доройтно /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.

Одны тохиол:

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн.

Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтэн барилдлага:

Тийн мэдэхүй өдөр - эм засал хийлгэх,  авшиг авах,  бэрийн үйл,  дайсныг дарахад болон хуран чуулах,  үс угаахад сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, дайсныг дарагч,  ширүүн үгт,  хилэнц таалагч,  дээдсийн ачаар амьдрагч болох. Энэ өвдвөл 3,  5,  8 хоногт эс үхвээс түүний хойно 8 хоногоос эдгэх,  мөрд орвол олз олж тахигдах,  хулгайч шар үстэй жижиг нүүртэй,  алдсан юмыг дуугүй хүлээвэл олдох,  зүүн нүд татвал хувцас олдох,  баруун нүд татвал тэмцэл болох,  баруун чих цангинавал сайн,  зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх,  тагнай загатнах,  бие татвал үзэсгэлэн болох,  хөлийн шөрмөс татвал үг,  асуулт болох болой.