2026.06.04 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Наран ургах шингэх: 04:53-20:47
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.
Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал:
Сайн ханьтай учирна. /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд сайн.
Одны тохиол:
Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.
Шүтэн барилдлага:
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх. Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.