ДОРНЫ ЗУРХАЙ: /2026.06.03/ Наран ургах, шингэх 04:54-20:46

Зурхай

2026.06.03 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18 | ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

Наран ургах шингэх: 04:54-20:46

Билгийн өдөр, гараг:

Шинийн арван найманд буяны үйл ба хөрөнгө тавих, бугийг дарахад сайн.

Замд гарах, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал:

Эд малын гарлагатай /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.

Одны тохиол:

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтэн барилдлага:

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.