Ардчилсан нам дахин хоёр гишүүнээ хөөлөө 

Намууд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын гишүүнчлэлээс УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарыг дөрвөн жилийн хугацаатайгаар намаас хассан тухай Үндсэн дүрмийн хорооны  шийдвэрийг танилцууллаа.

Ингэснээр АН-ын бүлэг найман гишүүнтэй болж байна. Өнгөрсөн долоо хоногт мөн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс хассан. Дээрх гурван гишүүн сахилгын шийтгэл аваад намаас хасагдаж байна гэж мэдэгдлээ.