Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон үнэмлэх олголоо

Намууд

УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгууль дуусч, МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нар саналаар илүүрхэж УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.

УИХ-ын нөхөн сонгуулийн 18-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Ц.Идэрбат 17,264 хүний санал авсан бол, 28-р тойрогт нэр дэвшин өрсөлдсөн Э.Батшугар 28,537 хүний санал авлаа.

СЕХ эцсийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барих юм.