Д.Тогтохсүрэн: Богд Зонховын цогцолбор барих асуудлыг ойрын хугацаанд царцаах байх

Намууд

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн: "32 тэрбум төгрөгийн өртөгтэй Богд зонховын цогцолбор барих асуудлыг УИХ оруулж ирсэн асуудал биш. Засгийн газар оруулж ирсэн.

Засгийн газар 2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ асуудлыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн байсан. Энэ дагуу явж байгаа асуудал. Нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчтэй тодорхой хүмүүс уулзаж тодорхой чиглэлийг өгсөн.  Үүний дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах нь зүйтэй гэдэг шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм байна. Энэ хөрөнгийг өөр салбар руу зарцуулах нь зөв гэж үзэж байгаа"  гэлээ.