И.Мөнхжаргал: АН-ын шинэ дарга бол О.Цогтгэрэл мөн

Намууд
Ардчилсан намын даргын сонгууль өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдаж дууслаа. Энэ нам хоёр хуваагдаж нэг нэг дарга хоёр талд тодрон гарч ирлээ. Тэгвэл өнөөдөр намын даргын үүрэг гүйцэтгэгч Тувааны удирдсан намаас мэдээлэл хийж хууль ёсны дарга О.Цогтгэрэл гэдгийг зарлалаа. Удахгүй түүнийг намын даргаар сонгогдсон тооцон батламжилж дээд шүүхэд бүртгүүлэхээр болсон байна.
АН хоёр хуваагдаад байгаа. Тиймээс цаашид энэ намыг удирдах даргын сонгууль ч хоёр хуваагдаж явагдсан. Ингээд нэг талаас АН-ын ҮБХ-ны гишүүн Тулгад ялалт байгуулж АН-ын дарга болсон бол нөгөө талд нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулж мөн АН-ын дарга болжээ. Цогтгэрэл нарын өрсөлдөж ялалт байгуулсан талаас өнөөдөр мэдэгдэл хийж Цогтгэрэл АН-ын хууль ёсны дарга гэж мэдэгдлээ.

АН-ын даргын сунгаанд хоёр талд ялалт байгуулсан хоёр эрхэм өөрсдийгөө аль аль нь АН-ын дарга гэж үзэж байна. Тухайлбал О.Цогтгэрэл АН-ын хууль ёсны дарга болсон гэж ийнхүү АН-ын дотоод сонгуулийн хорооноос зарлалаа.

ШУУД ҮЗЭХ