ГХЯ: Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол цэрэг төдийгүй энгийн иргэн ч байхгүй

Засгийн газар

Өнгөрсөн Ням гарагт Талибан хөдөлгөөний босогчид  Афганистаны нийслэл Кабул хот руу нэвтэрч, Засгийн газрын байруудыг хяналтдаа оруулсан. Тэд Афганистаны Засгийн газрын эсрэг тэмцэлдээ ялалт байгуулснаа ч зарлаад байгаа.

Тэгвэл цахим сүлжээнд Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн, Афганистанаас 640 хүнийг нүүлгэн шилжүүлсэн нисгэгч эмэгтэй бол Монгол гэх зэрэг ташаа мэдээлэл цацагдаад байна.

Уг асуудлуудыг ГХЯ-наас тодруулахад одоогийн байдлаар тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай улсын энхийг сахиулагч, цэрэг байхгүйн дээр энгийн иргэн ч байхгүй гэдгийг мэдэгдлээ.

"Энхийг сахиулагчдын сүүлчийн ээлжийг өнгөрсөн зургаадугаар сард татан авсан. Өнөөдрийн байдлаар Афганистан Улсад нэг ч цэргийн албан хаагч, энгийн иргэн байхгүй"

гэлээ.