Б.Мөнхбат: Хар галууг буудаж болохгүй, үргээх чиглэлийг Байгаль орчны яамнаас бидэнд өгдөг

Засгийн газар

Хар галуу нь хэт олон тоогоор нэг доор ингэж овоорох нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Учир хар галуу нуурын загасаар хооллож нуурыг загасгүй болгох эрсдэлтэй юм.

Уг нь байгаль экологийн хувьд цөөн тоогоор байх нь зохистой ч нэг дор ингэж олноор цуглах байгаль орчиндоо сөрөг нөлөөтэй байдаг байна. Ард иргэдийн зүгээс хар галууг устгах ёстой гэж үздэг ч Байгаль аялал жуулчлалын яамнаас устгах биш, нуур усан дээр олноор цуглавал "Үргээ" гэдэг чиглэлийг орон нутгийн байгал орчны газарт өгдөг байна.

Жишээ: Завхан аймгийн Улаагчны хар нуур дээр цугласан олон мянган тооны хар галууг үргээх чиглэл өгсөн байна.

Сүүлийн үед Увс, Завхан зэрэг нуур ус их газруудад хар галуу олноороо сүрэглэх болсон тухай орон нутгийн байгал орчны газрууд мэдээлж байна. Мөн сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн буйр нуур орчимд хар галууны тоо эрс нэмэгдэж, нуурын загасыг олноор бартх болсон байна. Тиймээс цаашид Монгол орны нууранд олноороо сүрэглэх болсон хар галуутай тэмцэхгүй бол байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна.