Маргаашаас эхлэн Эрээн боомтоор ачаа бараа нэвтрүүлнэ 

Засгийн газар

Өчигдөр Эрээн боомтоор оруулж ирсэн хоёр чингэлэг туршилт байсан гэж мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ

 

БНХАУ хилээ хэзээ нээх нь тодорхойгүй байгаа ч 20 хоногийн хугацаанд чингэлэг тээвэр нэвтрүүлэх бэлтгэл байдлаа манай улс хангаж чадвал Эрээн боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэх боломжтой гэсэн. Засгийн газар чингэлэг тээврээр ачаа бараа нэвтрүүлнэ гэж удаа дараа ярьж өнгөрсөн сарын дунд үеэс бэлтгэл байдлыг хангаж эхэлсэн ч Даваа гарагаас эхлэх байсан чингэлэг тээврийн ажил бүтэлгүйтсэн.

Өчигдөр Зам тээврийн сайд Эрээн боомтоор хоёр чингэлэг оруулж ирсэн гэж мэдэгдсэн нь нэг талдаа инээдэм ч нөгөө талдаа эмгэнэл болоод байгаа.

Тэгвэл өчигдөр орж ирсэн хоёр чингэлэг туршилт байсан хэмээн Гадаад харилцааны дэд сайд хэллээ.

Хятадын талаас манай улс бэлтгэл байдлыг сайтар хангаагүй гэх байр суурийг илэрхийлж чингэлэг тээврийг тодорхойгүй хугацаанд хойшлуулаад байсан. Тэгвэл өчигдөр Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эрээн, Замын-Үүдэд ажилласан байна. Улмаар маргаашаас эхлээд авто замаар чингэлэг тээвэр нэвтрүүлэхээр болжээ.