Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахгүй 

Засгийн газар

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.

Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд  гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлсэн. Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна. Энэ асуудлаар Улсын онцгой комисс шийдвэр гаргана.

Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.

ШУУД ҮЗЭХ