Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч чадаагүй гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас чөлөөллөө

Засгийн газар

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ гаргалаа.

Ажлаас чөлөөлж байгаа гол шалтгаан нь сүүлийн үед эрс нэмэгдсэн агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзжээ. БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн оронд салбар хариуцах сайдын томилох хүртэл түүнийг үүрэгт ажлыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр хариуцахаар шийдвэрлэлээ. МӨн хотын дарга Д.Сумъяабазарт агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох чиглэл өгсөн байна.