Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг  3-р сарын 01 гэхэд тендер худалдан авах ажиллагаагаа зарласан байхыг ЗГ-аас үүрэг болголоо 

Засгийн газар

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг бүтээн байгуулалтын ажлууд тендер будлиантахаас эхлээд хугацаа хойшлох олон асуудал гардаг. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 717 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Жилийн энэ үед тендер зарлагдаагүй, хэзээ зарлагдах нь ч тодорхойгүй байдаг байсныг засгийн газрын тэргүүн өөрчилжээ. 3-р сарын 1-ний өдөр гэхэд төсвийн ерөнхийлөн захирагч нар тендертэй холбоотой асуудлаа эцэслэж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүл гэдэг чиглэл өгсөн байна.

2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны тендерийг 03 сарын гэхэд үарлаж дууссан байх чиглэлийг ЗГ-аас төсвийн бүх ерөнхийлөгч захирагч нар үүрэг болголоо. Улиралын чанартай бүтээн байгуулалт явагдда манай улсад бүтээн байгуулалт хийхээсээ илүү тендер зарлах зэрэг бичиг цаасны ажил хамаг цаг хугацааг авдаг. Харин урин дулаан цагаас урьтаж тендер худалдан авах ажиллагаа түргэвчилж  урин дулаан цагт бүтээн байгуулалтын ажлаа хийх чиглэлийг ЗГ баримталж байна.

Одоогийн нөхцөл байдлаас авч үзвэл төсвийн хөрөнгөөр зарлагдсан тендер, төсөл, арга хэмжээнүүд хангалтгүй байна гэж ЗГ-ын тэргүүн үзсэн байна. Аймаг, нийслэлийн, агентлагийн дарга нар заасан хугацаанд тендерээ зарлаж, ажил үйлчилгээ эрхлэх иргэн аж ахуй нэгжийг тодорхой болгосон байх үүрэг хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын албан даалгавар ч гарах юм.

Энэ оны 03 сарын 01-ээс өмнө төсвийн хөрөнгөөр зарлагдсан тендер, худалдан авах ажиллагаа зарласан байхыг үүрэг болголоо. Энэ ажлыг цаг хугацаанд хийж чадаагүй төсвийн ерөнхийлөн захирагчид хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ