Баруун зүүн бүсэд  2,700 км төмөр замыг концессын гэрээгээр барих ажлыг энэ онд эхлүүлнэ

Засгийн газар

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлэх томоохон дэд бүтцийн ажлуудыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Тухайлбал баруун зүүн чиглэлийн босоо тэнхлэгтэй төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Мөн Алтанбулагаас Замын-Үүд хүртэл хурдны зам тавих ажлыг нэн даруй хэлүүлэх шийдвэрийг гаргалаа. Дээрх ажлуудыг концессын гэрээгээр барьж дуусгана гэж салбар хариуцсан сайд мэдээлж байна.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Монгол Улсын баруун болон зүүн бүсийн босоо чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулах ажлыг барих-шилжүүлэх-ашиглах нөхцөлтэй концессын гэрээгээр хэрэгжүүлэхийг Монголын төмөр зам ТӨХК-д даалгах шийдвэр гаргалаа. Баруун бүсийн төмөр замын тухайд, Арцсуурь-Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 1200 км төмөр зам байх юм. Харин зүүн бүсийн төмөр замын хувьд, Чойбалсан-Хөөт-Бичигт гэсэн чиглэлд 420 км төмөр зам тавихаар төлөвлөж байгааг ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэлдээ тодотгов.

Монголын төмөр зам ТӨХК гадаад дотоодын хөрөнгө оруулагч, төмөр зам дагуу уул уурхайн лиценз эзэмшигч компаниудтай хамтран хэрэгжүүлэх юм. 

Мөн Сэлэнгийн Алтанбулагаас Дорнговь аймгийн Зам-Үүд хүртэлхий хурдны замын ажлыг концессийн гэрээгээр эхлүүлэхээр боллоо. Хурдны замын энэ ажлыг концессийн гэрээгээр барих учраас Дарханы замд үүссэн шиг асуудал давтагдахгүй гэж салбарын сайд нь онцолж байна. 

Төмөр замын төслүүд хэрэгжсэнээр, Монгол Улсын төмөр замын сүлжээ 4700 орчим км урттай болох юм

Дээрхи бүтээн байгуулалтын  ажлууд нь 2020-2024 оны ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар албан ёсны шийдвэрүүд гарснаар энэ сараас ажлууд нь эхлэхээр болж байна.