Засгийн газар Украинд байгаа иргэдэд зориулж 500 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ

Засгийн газар

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж Украинд үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай хэлэлцсэн.

Өчигдөр Украинд 27 оюутан байгаа гэх мэдээлэл өгч байсан бол Гадаад харилцааны яамнаас өнөөдөр өгч байгаа мэдээллээр гурван хотод 32 оюутан, 7 байнгын оршин суугч монгол иргэд байна гэж мэдээллээ.

Дээрх иргэдэд хоол ундны хомсдол хамгийн хүнд бэрхшээл болоод байгаа. Мөн эх оронд нь нэн яаралтай татан авч ирэх үүднээс засгийн газар 500 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.