ГХЯ: Оюутнуудыг онгоцоор татан авах боломжгүй болсон тул газраар авах аргыг судалж байна

Засгийн газар

26,27-ны нислэгээр Украинд байгаа оюутнуудаа татан авч гэж төлөвлөсөн ч нислэгүүд цуцлагдлаа.

Засгийн газар өчигдөр Украинд байгаа оюутнуудаа ямар байдлаар татан авах асуудлыг хэлэлцсэн. Улмаар маргааш буюу 26,27-ны өдрүүдэд шууд нислэгээр татан авахаар онгоцны билет захиалсан гэж Гадаад харилцааны сайд өчигдөр мэдээлсэн. Гэвч өнөөдөр захиалга өгсөн бүх нислэгүүд цуцлагдсан байна.

Тиймээс Гадаад харилцааны яамнаас газраар татаж авах аргыг судалж байгааг мэдэгдлээ. Ингэхдээ ОХУ болон Украины талтай холбогдоно. Улмаар Оросын нутгаар татаж авах эсэхийг шийдэх юм байна. Мөн Польш, Унгар, Чех улсуудаар татан авах боломж бий гэж мэдэгдлээ.