Зөрчлийн тухай хуулийг ЗГ-аас шинэчлэн найруулж, хүн бүрийг торгодог тогтолцоог зогсооно гэв

Засгийн газар

Х.Нямбаатар: Зөрчлийн хуулиар шууд торгох биш анхааруулдаг зөвлөдөг болно.

 

ЗГ Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барихаар боллоо. 2017 батлагдсан энэ хуулиар зөрчил гаргагчийг шууд торгодог зохицуулалттай байсан. Харин шинэчилсэн найруулгаар торгохыг урьтал болгохгүй. Анхааруулдаг, зөвлөдөг болно гэлээ.

2017 онд батлагдан мөргдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-д өргөн барихаар болоод байна. Хэрэгжээд таван жил гаруй болсон энэ хуулинд алдаа дутагдал цөөнгүй байсан. Тухайлбал, зөвхөн торгохыг урьтал болгосон алдааг засахаар болсон гэдгийг Хууль зүйн сайд онцолж байна.

Энэ долоо хоногоос иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн оролцоог хангасан хэлэлцүүлэг хийж олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.

Зөрчлийн тухай хууль нь 200 гаруй хуулийн зөрчилтэй холбоотой хэсгийг багтаасан хууль байсан. Иргэн, аж ахуй нэгж ямар нэгэн хэмжээнд зөрчил гаргасан л бол энэ хуулиар шууд торгодог байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар үүнийг болиулж байна.

ШУУД ҮЗЭХ