Г.Занданшатар: Өмнөх сонгуулиудаас иргэдийн идэвх сайн, ирц өндөр байна 

Парламент

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 12 цагт Хан-Уул дүүргийн 17-р хороо 29-р тойргийн 17-гийн 2-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрээр цар тахлын халдварын тархалт их эрсдэл өндөр цаг үед төрийн тэргүүний сонгууль болж байгаа ч иргэд идэвхтэй оролцож ирц өндөр байгааг онцолж байсан юм.

Тус хэсгийн хороонд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, элдэв техникийн саатал маргаантай асуудал гараагүй гэдгийг хэсгийн хорооны дарга онцоллоо. Мөн залуучуудын идэвх маш сайн байгааг хэлсэн юм. 

Цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс хүн хоорондын зайг 1.5-2 метрт бариулж байгаатай холбоотой санал авах ажил бага зэрэг удаашралтай явагдаж байна. Гэсэн хэдий ч иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг сонгуулийн төв байгууллагаас мэдээлж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ