БНХАУ-ын иргэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд зодуулсан гэр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Зодуулсан гэх хятад иргэн өөрийн цахим хуудсандаа зургаа нийтэлж Монгол Улсын Их хурлын гишүүн Б. Дэлгэрсайханд зодуулж улмаар хүнд бэртэл авсан гэж мэдэгдээд байгаа юм. Энэ асуудлыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалган ажиллаж байна.
Харин УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан зодуулсан гэх хятад иргэнийг огт танихгүй, миний биеийн байдал ч хүн зодох хэмжээнд биш байна гэсэн юм.
Монгол Улсад ажиллаж байгаа БНХАУ-ын иргэн, зам гүүрний инженер мэргэжилтэй Чен Хо гэх залууг УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан зодож танхайран хүнд бэртэл учруулсан гэх мэдээллийг түүний орчуулагч Ва Дү Мэг гэх иргэн цахим сүлжээнд нийтэлсэн.
Уг мэдээлэлдээ өчигдөр орой 17 цагийн орчимд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Теди төвийн урд талын оффистоо дуудаж инженер чен хог маскаа тайлахгүй байна гэх шалтгаанаар хамар руу нь хэд хэдэн удаа цохисны улмаас хамар нь хугарч, тархи толгойдоо гэмтэл авсан гэж бичсэн юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Дэлгэрсайханаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Энэ хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар зодуулсан гэх залуу эрүүл саруул байгаан дээр УИХ-ын гишүүн Дэлгэрсайханыг хуурамч бичиг баримтаар залилах оролдлого хийсэн гэх мэдээлэл байна. Хэргийг цагдаагийн байгууллага эцэслэн шалгаж тогтоох юм.