2022 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ
БҮХ ШАТНЫ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БИЧИГ ХЭРГИЙН ЗАРДЛЫГ 50 ХУВИАР БУУРУУЛЖ, ГАДААД ДОТООД ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ ХЯЗГААРЛАЛАА
2022 ОНЫ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын 2022 оны улсын нэгдсэн төсвийг УИХ-аар эцэслэн баталлаа.
Манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг баталж байна.
Ирэх оны төсөвт болосврол болон эрүүл мэндийн салбарт онцгойлон дэмжлэг үзүүлэхээр зардлыг тооцон тусгасан. Мөн засгийн газрын шинэ бүтэц болон хоёр яам дөрвөн агентлаг байгуулах төслийг эцэслэн баталж шаардлагатай 50 орчим тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгаж өглөө. Ирэх оны улсын төсвөөс аймгуудад олгох дэмжлэгийг онцлон танилцуулъя.
Ирэх онд манай улс 15.7 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон бол 18.1 их наяд төгрөгийн зардал гаргахаар төлөвлөлөө.
Өнгөрсөн оноос зарлагын өсөлтийг 2.4 их наядаар нэмэгдүүлж байгаа юм. Улмаар 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж засгийн газрын өрийн хэмжээг 31 их наядад хүрэхээр тооцооллоо.
Ирэх онд улсын төсвөөс эрүүл мэнд боловсролын салбарт онцгойлон анхаарч төсөл боловсруулсныг Сангийн сайд мэдэгдэж байсан. Тэгвэл эрүүл мэндийн салбарын ирэх оны зардал 1 их наяд 481 тэрбум байхаар тусгалаа.
Ирэх оны төсвийн зардал өндөр байгаа тул бүх шатны төрийн байгууллагын зардлыг танасан гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Харин 2022 онд улсын нэгдсэн төсвөөс 2.4 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр хөрөнгө оруулалтын зардалд тусгаж байна.
Ирэх онд улсын нэгдсэн төсвөөс аймгуудад дараах байдлаар санхүүгийн дэмжлэг олгохоор тусгалаа. Үүнд хамгийн өндөр нь Баянхонгор, Өвөрхөнгай, Хөвсгөл аймгууд байна. Тухайлбал
- АРХАНГАЙ 20,7 ТЭРБУМ ТӨГРӨГ
- БАЯНХОНГОР 21,5 ТЭРБУМ ТӨГРӨГ
- БАЯН-ӨЛГИЙ 14,5 ТЭРБУМ ТӨГРӨГ
- БУЛГАН 8,5 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ГОВЬ-АЛТАЙ 19,9 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ГОВЬСҮМБЭР 2,2 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ДУНДГОВЬ 14,6 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ЗАВХАН 17,9 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ӨВӨРХАНГАЙ 21,7 ТЭРБУМ ТӨГРӨГ
- СҮХБААТАР 9,1 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ТӨВ 14,4 ТЭРБУМ ТӨГРӨГ
- УВС 18,7 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ХЭНТИЙ 15,7 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ХОВД 11,3 ТЭРБУМ ТӨГРӨГ
- ХӨВСГӨЛ 27,1 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА.
Харин нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үүднээс 420 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгасан юм.