Г.ЗАНДАНШАТАР: Төв Банкны Ерөнхийлөгч ХААН банкны асуудлаар ямар нэг нөлөөнд автсан бол өөрөө ажлаа өг!

Парламент

Манай улсын банкны салбарын нийт активын 40 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг системийн нөлөө бүхий банк болох ХААН банкны хувьцаа эзэмшлийн асуудал улс төрчдийн дунд хэрүүлийн алим болоод байгаа. 

Дээрх асуудлаар Төв Банкны ерөнхийлөгч нөлөөнд автан хууль зөрчсөн шийдвэр гаргасан байж болзошгүй асуудал ч яригдаж байна. Тиймээс уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд Төв Банк онцгой анхаарахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.

Хэрэв Төв Банкны Ерөнхийлөгч ХААН банкны хувь шилжүүлэх асуудалд хэн нэгний нөлөөнд автан хууль зөрчсөн бол өөрийн хүсэлтээр ажлаа өг гэсэн юм.