Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр боллоо

Парламент

Монгол Улсын Ерөнхийлөгч уржигдар Ерөнхий сайдыг хүлээн авч уулзан ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд төсөвт тодотгол хийн шийдвэрлэхээр УИХ-д өргөн барилаа. Ингэснээр өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган тэтгэврийн доод хэмжээг шинэчлэхээр хуралдаж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зардлаа танаж, тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг ЗГ-аас УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганаар тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Тодруулбал, өнөөдөр тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байгаа. Үүний нэмэгдүүлж тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох, 500 мянгаас дээш тэтгэвэртэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр ЗГ-аас хуулийн төсөлдөө тусгажээ.  

Тэтгэврийг ингэж нэмэхэд 637 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Тиймээс шаардаггүй гэж үзсэн зардлаа танах байдлаар зохицуулалтыг хийж байна. Тухайлбал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа төсвийн 30 гаруй тэрбум төгрөгөөр барих гэж Богдзонхов төсөл, Булган аймагт 8 орчим тэрбумаар баригдахаар 2022 оны төсөв тусгагдсан төслийг зогсоож тэтгэврийн нэмэгдүүлэхээр болжээ. Тэтгэвэр нэмэх асуудалд гишүүд ийм байр суурийг илэрхийлж байна.

Гишүүдийн хувьд ийм байр суурийг илэрхийлж. Тэтгэврийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж байна. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд  байнгын хороо хуралдаан болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр гурав дах болон эцсийн хэлэлцүүлгийг хийгээд битүүний өдөр тэтгэврийн нэмэгдүүлэх хуулийн төслийг батална гэсэн товтой байна.