Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийх УИХ-ын ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ хаврын чуулганд танилцуулна

Парламент

Энэ оны 1-р сарын 31-ний өдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийх УИХ-ын ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улс 2023 оны 4-р сард БНХАУ-ын хөгжлийн банкны 63 тэрбум, 10-р сард 1.6 их наяд төгрөгийн бонд, 12-р сард Японы самурай бондын эргэн төлөлт хийнэ. Гэтэл Хөгжлийн банкны олгосон зээлийн асуудал үүсгээд байгаа.

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 68.9 хувь нь буюу нэг их наяд 874 тэрбум төгрөг нь ЗГ-ын баталгаагүй олгогдсон үлдсэн 31.1 хувь буюу 845 тэрбум төгрөг нь баталгаатай олгогджээ. 2012 оноос 2021 он хүртэл нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгогдсоны 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болчихоод байгаа.

Энэ асуудалд гол анхаарлаа хандуулж УИХ-ын ажлын хэсэг ажлын 8 дахь өдрөө ажиллаж байгаагаа хэлж байна.  

Шалгалтын явцад банкны үйл ажиллагааны хяналт шалгалтын тогтолцоо маш сул байгаа гэдгийг олж харсан гэж байна.

Шалгалт 3-р сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 3-р сарын 15 нд нээлтээ хийх хаврын чуулганд дүгнэлтээ танилцуулахаар ажиллаж байгаа гэлээ.